Дэлхийд

Их Британийн иргэд Европын Холбооноос гарах санал өглөө

trends.mn
2016-06-24 05:07

Өнөөдрийн Лондонгийн 05 цагт нэгтгэж дууссан санал хураалтын урдчилсан дүнгээр  Их Британийн иргэдийн дийлэнх нь Европын холбооноос гарах санал өглөө.  Санал асуулгад Их Британи, Ирланд болон Хамтын нөхөрлөлийн орнуудад амьдардаг 18-аас дээших бүх насны хүмүүс хамрагдаж “Их Британи улс Европын холбооноос гарах эсэх тухай асуултад "Тийм", "Үгүй" гэсэн хариултаар саналаа өгсөн юм.

Европын холбоо бол дэлхийн хоёрдугаар дайны дараа гарч ирсэн 28 улсыг нэгтсэн эдийн засаг болон худалдааны томоохон нэгдэл юм.  Өнгөрсөн өвөл Ерөнхий сайд Дэвид Камерон Европын холбооноос гарах тухай мэдэгдлийг удаа дараа хэлж байсан нь өнөөдөр биеллээ олж нийтийн санал асуулын дүнгээр шийдэх түүхэн шийдвэрт хүрээд байгаа юм. Одоогийн байдлаар санал асуулгын дүн эцэслэн гараагүй ч хотуудаас ирсэн эхний дүнгээр оролцогчдын 50-аас илүү хувьд Европын холбооноос гарах хэрэгтэй гэсэн хариултыг өгөөд байгаа аж. Тодруулбал Англи, Уэлсийн иргэдийн ихэнх Европын холбооноос гарах нь зүйтэй гэсэн бол Хойд Ирланд болон Шотландчууд хэвээр үлдээх хэрэгтэй гэсэн саналыг дугуйлжээ. Санал асуулгын үр дүнг удахгүй хүргэх болно.