Нийгэм

Энэтхэг улсын алдарт эмч элэг шилжүүлэн суулгах тухай лекц тавина

А.Сэвжид
2016-06-20 01:52

Энэтхэг улсын “Меданта Медисити” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасаг болон нөхөн сэргээх эмчилгээний дарга эмч А.С.Соин 2016 оны 06-р сарын 27-ны 11:00 цагт "Элэгний архаг үрэвсэл, эрхтэн шилжүүлэн суулгах" лекцээ манай улсад тавихаар болжээ. Түүний хувьд 1998 онд Энэтхэг улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах болон 2007 онд дэлхийд анх удаа элэг, бөөр зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн чадварлаг эмч юм.

Тэрээр сүүлийн 15 жилийн хугацаанд элэг шилжүүлэн суулгах мэс 40 гаруй заслын 40 гаруй  багийг сургасан бөгөөд тэдгээр эмч нар нь гадаад болон Энэтхэг улсын томоохон эмнэлгүүдэд ажиллаж элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна. А.С.Соин эмч нь 2010 оноос Медантан - Медисити эмнэлэгт ажиллахаасаа өмнө Сир Ганга Рам, Аполло зэрэг эмнэлгүүдэд эрүүл мэндийн  салбарт 27 жил ажиллахдаа 15000 гаруй элэг, давсаг, цөсний цоргоны жижиг мэс заслыг амжилттай хийжээ.

Манай улсаас зургаан хүн уг эмчээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн ба одоог хүртэл бүгд эрүүл саруул амьдран, зарим нь ажлаа үргэлжлүүлэн хийх хэмжээний эрүүл биетэй болсон байна.

А.С.Соин эмчийг Монгол улсад урьж авчруулах ажлыг “Шинэ Элэг Шинэ Амьдрал” ТББ байгууллага зохион байгуулж байгаа ба тус лекц нь үнэ төлбөргүй юм.

Хэрвээ та тус лекцэнд суухыг хүсвэл 99094696, 99099063 дугаарын утсанд хандаж урьдчилаж бүртгүүлэх шаардлагатай аж.