Улсын их хурал

Сонгуульд өрсөлдөх албан ёсны 498 нэр дэвшигч үнэмлэхээ авлаа

А.Сэвжид
2016-06-07 02:53

Сонгуулийн Ерөнхий хорооноос Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Учир нь  хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авахаас 22 хоногийн өмнө гардуулсан байх учраас хуулийн дагуу өнөөдөр гардуулах ёстой гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ. 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр эдгээр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах аж.

Нэр дэвшсэн хүмүүсийг намаар нь ангилбал, МАН-аас 76, АН 76, “Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл”-ээс 44,  ИЗНН-аас 15, “Монголын уламжлал”-ын намаас 11,  “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас 9,  МАХН-71 нэр дэвшигч тус тус бүртгүүлсэн байна.

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилавал нийт нэр дэвшигчдийн 129 нь буюу 25,9 хувь нь эмэгтэй үлдсэн нь эрэгтэй нэр дэвшигчид аж. Харин аймаг нийслэлээр ангилан авч үзвэл аймгийн торгуудад 215, нийслэлд 283 бүртгэгджээ.