Нийгэм

Л.Мөнхбаясгалан: Оффшорт Х.Баттулгын нэр гарсан ч би түүнийг мэдээлэх болно

А.Сэвжид
2016-05-26 05:46

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өчигдөр цахим хуудаснаа өөрийг нь эрүүгийн хэрэгт холбогдуулж, гадаадад гарах эрхгүй болгосон тухай мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр “Өнөөдөр хэвлэлийн баг хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлах нь зүйтэй байх.Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан. Хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар очих гэж байсан.  Тавдугаар сарын 26-ны өдөр очих ёстой байсан. Билетээ 24-ний өдөр авсан. 24-нөөс эхлээд янз янзын хүмүүс ярьж байсан. Чи Монголоос дүрвэж байгаа юм уу гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу гэх зэргээр.  Өчигдөр оройны /2016.05.25/ 20:00 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газраас ахмад н.Баасанжав гэдэг хүн дуудсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хилээр гарахыг хориглосон. Байцаалт авна гэсэн. Би байцаалт өгөхгүй гээд гарч ирсэн. Залилангийн хэрэг буюу 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг надад сонсгосон. Яагаад залилан хийчихэв гэхэд 2013 онд МИАТ-тай хийсэн гэрээг гаргаж ирсэн." гэв. 

Түүнчлэн тэрээр үргэлжлүүлэн "Өнгөрсөн 17 жилд намайг үргэлж дарамталж ирсэн. Манай гэр бүл байнга дарамталж, утсыг маань чагнадаг. Хүнтэй утсаар ярьсан яриа хоёр хоногийн дараа фэйсбүүкт гардаг болсон. Би сэтгүүлчээр ажилласан 20 жилдээ хүний эрх, эрх чөлөөний төлөө явсан. Би улсад нэг ч өдөр ажлаагүй, хуурч мөнгө ч авч байгаагүй. Би эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Тийм учраас би цаашид ажиллах, амьдрах боломж олдохгүй байна. Энэ удаагийн хэвлэлийн хурал үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байх гэж бодож байна. Улс төрийн хүчнүүд бие биеэсээ өшөөгөө авахдаа сэтгүүлч нарыг ашиглаж, дарамталж, мохоож, нэвтрүүлгээ хийхгүй, үгээ бичихгүй байх дарамтыг өгч байна" гэж хэллээ.

 Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МИАТ-ын зар сурталчилгааны талаар тодруулахгүй юу?

-2013 онд гэрээ байгуулсан. Үүнд өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй байгуулсан гэрээ байсан. Энэ бол гүйцэтгэлээрээ явсан. Ямар нэгэн байдлаар залилаад, хэн нэгнээс онц их хэмжээгээр бүлэглээд мөнгө авчихсан хэрэг байхгүй.

-Оффшор данстай хүмүүсийн дунд Х.Баттулга гишүүний нэр ч бас байгаа. Та хэрэв Х.Баттулга гишүүнтэй холбоотой мэдээлэл олбол олон нийтэд мэдээлэх үү?

-УИХ-ын гишүүн Х.Баттулга оффшор данстай гэсэн мэдээлэл явж байгаа. Хэрэв тийм мэдээлэл байвал адилхан л авна, адилхан л гаргана. Тэрийг энийг гэж ялгах шаардлага надад байхгүй. 

-АНУ-руу явах зардлыг тань Х.Баттулга гишүүн гаргасан гэх мэдээлэл бас бий.

-Би С1 телевизэд сарын 15 сая төгрөгөөр нэвтрүүлгээ зардаг. Түүгээрээ амьдардаг. Тэгэхээр надад 26 сая төгрөгөөр Америк яваад ирэх боломж байгаа

"Сэтгүүлч нартаа хандаж хэлэхэд, Бүх хэвлэл мэдээллийн байгууллага дээрээ эзэнтэй байдаг. Бүгдээрээ сонгуулийн  сурталчилгаа болохоор их, бага мөнгө аваад амаа бариулдаг. Эсвэл шууд дарамтанд ордог. Магадгүй та нар эндээс миний мэдээллийг аваад гаргахгүй ч байж магадгүй. Үүний эсрэг бид нар ажиллахгүй бол сэтгүүлчийн хуульд нийцсэн ажилд саад учруулна гэдэг чинь эрүүгийн гэмт хэргийн ялтай. Сая 5 сарын 12-нд Лондонд болсон Олон улсын авилгын эсрэг хурал дээр Монголоос нэг ч хүн очоогүй ш дээ" гэж хэллээ

 


  1. 202.9.42.* Зочин 2016-05-26 16:09
    Жэнко Зам тээврийн яамны сайд бсн Чацгад үүрэг өгч 90сая төгрөгийг Мөнхбаясгаланд өгүүлсэн. Нэр нь Боинг онгоцоо рекламдуулах гэвч утга нь зүгээр л хань хамсаатандаа төлбөрөө барагдуулах. Мэдээж гэрээ нь бга. Тэр гэрээг шалгах гэхээр Офшортой холбоод шоудчих юм. Мөн ч зайтай Баба Яга юм даа