Дэлхийд

МААМУУ брэнд Хонконгийн зах зээл рүү экспортлогдож эхэллээ #MadeinMongolia

trends.mn
2016-05-08 19:34

Дотоодын зэх зээлд багачууд хүүхдүүдийн талархлыг хүлээж, байр сууриа эзэлж чадсан АПУ компанийн Маамуу брэнд зах зээлээ олон улсад тэлж, Хонконгийн хэрэглэгчдийн гар дээр очжээ. АПУ компани үйлдвэрлэлээ шинэчилж өргөтгөснөөр зах зээлд гарч эхэлсэн, байгальд ээлтэй Ecolean савлагаатай тус бүтээгдэхүүнийг сүү, жимсний нэмэлтээс гадна хүүхдийн өсөлт бойжилтод зайлшгүй шаардлагатай амин дэмүүд, эрдэс бодисоор баяжуулан үйлдвэрлэдэг аж. Тэсо компани Казакстан, Узбекстан, БНХАУ-руу сүүн бүтээгдэхүүн экспортлож эхэлсэн сайхан мэдээний араас дараагийн #madeinmongolia сүүн бүтээгдэхүүн ийнхүү Азийн зах зээлд гарч эхэллээ. 


  1. 115.64.136.* nomi 2016-05-09 11:19
    Arai l hyamd une tawicnu ugui yu . Ghde sn bna uuuu mundag. hyamdhan bolhoor muu gj oilgogdohwiidee l gj...