Нийгэм

'Ньв свийт фүүдс' ХХК-ийн ЭКЛЕР-ийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Bolor Rose
2016-04-26 01:01

 Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

Мөн хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан аваад байна. Иймд иргэдийг “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.