Бусад улсын иргэд засгийн газартаа хэр их итгэл үзүүлдэг вэ?

trends.mn
2016-04-18 18:21

OECD буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын эрхлэн гаргасан "Засгийн Газруудыг нэг харахад 2015" судалгааны тайланд тухайн улсын иргэдийн засгийн газартаа итгэх итгэлийг хэмжиж индекслэжээ.  Уг жагсаалтыг 10 хүний 7-8 нь засгийн газартаа итгэл үзүүлдэг Швейцарь тэргүүлж байгаа бол 2 нь ч итгэж чаддаггүй Словен улс сүүлджээ. Нийгэм, эдийн засгийн хувьд цөөнгүй асуудалтай Энэтхэг, Япон, Финлянд зэрэг харьцангуй хангалуун орнуудын дэргэд маш өндөр оноотой байгаа нь сонирхолтой бөгөөд хойд хөрш ОХУ мөн дээгүүр эрэмбэлэгдэж байна. Хаалтанд байгаа тоо нь 2007 оноос хойш итгэлцэл хэр нэмэгдсэнийг харуулж байна.