Улсын их хурал

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ ШИЙДЭЛД ХҮРЛЭЭ

trends.mn
2016-04-18 14:46

Хоёр талд хуваагдаж, дөрвөн ч даргатай болоод байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр албан ёсоор дараах мэдэгдлийг гаргажээ. 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН МЭДЭГДЭЛ

Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын хамтарсан Төв Хороо 65%-ийн ирцтэйгээр хуралдаж, намын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх 2016 оны 4-р сарын 18-ны энэхүү өдөр Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй намын дарга С.Боргилд намыг удирдах бүрэн эрхийг шилжүүлэх нэгдмэл шийдвэрийг баталгаажууллаа.

ХҮНамын залуучууд ийнхүү Улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурийг эрхэмлэж, үүсээд байсан ээдрээт байдлаа нэг мөр шийдэж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдахгүй эрч хүчтэй ажиллахаар боллоо.

Намын Төв Хорооны хурлын шийдвэрийг Улсын Дээд Шүүхэд хүргүүлсэн болно.