Ерөнхийлөгч

Маргааш анхдугаар чуулган хуралдана

А.Сэвжид
2016-07-04 02:14

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 4, УИХ-ын тухай хуулийн 14.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаар зарлигийн дагуу долоо дахь удаагийн УИХ-ын сонгуулийн анхдугаар чуулганыг маргааш буюу 7 дугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлоод байна.

Анхдугаар чуулган хуралдсанаар өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж, шинэ парламентийн гишүүдийн эрх хуулийн дагуу нээгдэх аж.  Энэ үеэр УИХ-ын гишүүний түр үнэмлэх аваад байгаа 76 нэр дэвшигч гишүүний тангараг өргөснөөр ард түмнийг төлөөлөн УИХ-д суух эрх нь баталгаажих юм.