МАХН-аас нэр дэвшсэн Н.Бүргэдааг жагсаалтаас хаслаа

А.Сэвжид
2016-06-21 11:17

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт МАХН-аас нэр дэвшсэн Н.Бүргэдааг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.

Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх заалтыг үндэс болгож нэр дэвшигчийг хассан байна.

Уг заалтанд “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

70.1.1. мөнгө эд зүйл тараах

70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах

70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх

70.1.4. нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт тааварт бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх

70.1.5. сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах

70.1.8. Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг хориглоно гэж заажээ. Түүний хувьд “Сэрх хайрхан” ХХК-ийн захирлаар ажилладаг бизнесмен юм. УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Говь-Алтай аймаг нэг мандаттай бөгөөд МАН-аас Ш.Раднаасэд, АН-аас О.Амгаланбаатар болон бусад гурван бие даагч нар нэр дэвшиж байгаа юм.