Нийгэм

Дүүргүүдийн ХҮҮХДИЙН БАЯР өнөөдөр эхэлнэ

А.Сэвжид
2016-05-30 00:58

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна.

Тухайлбал, Таван зуун хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна. Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ. Энэ үеэр 1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс ганда хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулна.

Мөн “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 6 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр анх удаа зохион байгуулна. Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Түүнчлэн дүүргүүд хүүхдийн баярыг өөр өөрсдийн талбайд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж эхлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр дүүргүүдээс зохион байгуулах арга хэмжээ

Дүүрэг

Хэзээ

Хэдэн цагт

Хаана

Зохион байгуулах арга хэмжээ

 

Баянгол Дүүрэг

2016.05.31

15 цагт

UB Place /Open Air/

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

 

Баянзүрх Дүүрэг

2016.05.31

13 цагт

Дүүргийн Соёлын төвд / Жанжин клуб/

Урлагийн тоглолттой Нэгдсэн арга хэмжээ

 

Чингэлтэй Дүүрэг

2016.06.01

11 цагт

Тусгаар тогтнолын талбайд

Урлагийн тоглолттой Нэгдсэн арга хэмжээ

 

Сүхбаатар Дүүрэг

2016.05.29
2016.06.01

 

Хороод тус бүр дээр

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

 

Хан Уул Дүүрэг

2016.06.01

11 цагт

Дүүргийн Соёлын төвд

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

2016.05.29, 30,31

 

Хороод тус бүр дээр

Хүүхдийн баярт зориулсан өдөрлөг

 

Сонгино хайрхан Дүүрэг

2016.06.01

12 цагт

Хүй Долоон Худагт

/Монгол наадам / цогцолбортой хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ