Нийгэм

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 31 хүртэл сунгалаа

Bolor Rose
2016-05-25 01:10

Улс даяар явагдаж байгаа Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын албанаас мэдээллээ.

Энэ сарын 12-нд эхэлсэн нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулж байгаа юм.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтн-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих 18-30 насны 640 мянган иргэний 74.7 хувь нь улаанбурханы дархлаажуулалтад хамрагдсан байна.