Улсын их хурал

Нийслэлд 35 нэр дэвшигчийг нэмж бүртгэхээр боллоо

А.Сэвжид
2016-05-24 04:58

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 05-р сарын 17-ны өдрийн хурлаар гаргаж, нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн билээ. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч 19 нэр дэвшигчийн материалыг хянан, шалгаж хуулийн хүрээнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
 
Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт 05 сарын 19-ний өдөр Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд шийдвэрлэлээ.

Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулж, УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.
 
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/3527, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
 
Үүнд:

Эвсэл
 

Материал ирүүлсэн

Бүртгэгдсэн

Татгалзсан

1

Эх орончдын нэгдсэн эвсэл    

5

4

1

С.Рэнчинпагма
/нэр дэвшүүлсэн тогтоолд нэр байхгүй/

2

Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл

32

27

5

Хуульд заасан насанд хүрээгүй 1 /Т.Нямбат/,
Баримт бичгийн бүрдэл дутуу 2 /Ш.Цэцгээ, Б.Санжаажав/
Баримт бичиг ирүүлээгүй 2 /М.Төрбаяр, О.Базарваань/

 

Дүн

37

31

6

 

 
Бие даан нэрээ дэвшүүлэгчдийн талаар:
 
НИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтэд дахин магадлан шалгах ажлыг хийж гүйцэтгэв.
 
Энэхүү ажлыг Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хангах, Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд тулгуурлан Сонгуулийн тухай хуулийн 129.3-т заасны дагуу буюу “...заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэх хуулийн заалтыг баримтлан нягтлан үзсэн болно.  
 
Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501 –ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав /БЗД-10-р тойрог/, Өөлдийн Мөнхбат /БЗД-9-р тойрог/,  Солооны Энхбаяр /ЧД 42-р тойрог/, Адилбишийн Туяабаатар /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв.