Нийгэм

'Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо' хэлэлцүүлэг болно

Bolor Rose
2016-05-24 00:32

“Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэг энэ сарын 26-ны пүрэв гарагт Туушин зочид буудалд болно.  Хэлэлцүүлгийг Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Гааль татварын мэдээллийн технологийн төв, “Монголын эдийн засгийн чуулган” ТББ хамтран зохион байгуулах юм байна.    

 Хэлэлцүүлэг дараах сэдвүүдийн хүрээнд явагдана. Үүнд: 

Эдийн засаг дахь татварын тогтолцоо түүний сорилт, бэрхшээл, уялдаа холбоо 

Татварын системийн шинэчлэл

Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэх механизмд инноваци нэвтрүүлэх

Санхүүгийн салбар дахь мэдээлэл технологийн хөгжил

Олон улсын санхүү нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангасан програм хангамжийг өөрийн улсын онцлогт тохируулан хөгжүүлэх

Төрийн инстутицийн тусламжтай далд эдийн засгийг бууруулах технологи иновацийн хөгжлийг дэмжих иргэдэд иилүү хялбар шийдлийг санал болгох