Нийгэм

Нийслэлийн хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

А.Сэвжид
2016-05-23 02:49

Энэ оны тавдугаар сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлсэн гэдгийг Нийслэлийн ЗДТГ-аас Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.

Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авч байгаа юм.

Жилд энэ төрлийн татвараас 13.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.