Улсын их хурал

С.Ламбааг Эрүүл мэнд, Спортын сайдаар томилохыг дэмжлээ

А.Сэвжид
2016-05-20 01:26

Өнөөдөр хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж Эрүүл мэнд, спортын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Түүний хувьд 2009-2012 оны хооронд одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай юм.