Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

А.Сэвжид
2016-05-16 01:29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тус айлчлалаар БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхана.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөг ч БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгөх юм..

 


  1. 43.242.242.* харахаас дургүй хүрэх юм 2016-05-16 14:08
    гэртээ тогтдоггүй айл хэсч худлаа ярьж аяга тагш юм эргүүлдэг нөхөр шиг л байх юмаа,гэр оронд нь хийх ажил зөндөө