Нийгэм

18-30 насныхан өнөөдрөөс улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамрагдана

Bolor Rose
2016-05-12 01:17

18-30 насны залуучуудыг өнөөдрөөс эхлэн 25-ныг дуустал Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна.

Хаана, хэзээ хамрагдах вэ? 

Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт ойр өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Мөн их дээд сургуулиудад дархлаажуулалтын түр цэгийг байгуулах юм. Эдгээр цэг ажлын өдөр 09.00-19.00, бямба гарагт 09.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Ямар тохиолдолд вакцинд хамрагдаж болохгүй вэ? 

  • Жирэмсэн,
  • ямар нэг өвчний цочмог үедээ байгаа 
  • сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн иргэн 
  • өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана.
  •  жирэмслэхээр төлөвлөж байгаа 

Энэ насныхныг дархлаажуулалтад бүрэн хамруулах нь улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дахин дэгдэлт гарахаас сэргийлэх, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх, улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажиг ирээдүйн ураг ба нярайд үүсэхээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.

1986-1998 онд төрсөн залуусын энэ вакцинд хамрагдалт бага байдаг аж. Тиймээс энэ удаагийн дэгдэлтэд 18-30 насныхан өртөмхий байна. Дархлаажуулалт 97-98 хувь байж дэгдэлт гарахаас сэргийлдэг тул нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.