Дэлхийд

Шинэ судалгаа: Хундага улаан дарс уух нь нэг цаг дасгал хийсэнтэй тэнцдэг

Bolor Rose
2016-05-10 03:17

Канадын Альберт Их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар улаан дарсны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь биеийн тамирын зааланд нэг цаг дасгал хийсэнтэй тэнцэж байгааг тогтоосон байна. Учир нь улаан дарс нь хүний биед дасгал хийсэнтэй адил хэмжээгээр бие махбод, зүрх судас, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг ажээ. 

Энэ талаар тус сургуулийн эрдэмтэн, хар тугалга судлаач Jason Dyck " Бид судалгаагаараа өдөрт нэг хундага улаан дарс уудаг хүмүүс хорт хавдар тусах эрсдэл маш бага байдгийг тогтоосон. Учир нь улаан дарс зүрх судасны өвчин, хөгширөлт, мөн цусан дахь сахарын  агууламжийг зохицуулдаг. Өдөрт хүннэг хундага улаан дарс уух нь нэг цаг биеийн тамираар хичээллэсэнтэй адил хэмжээгээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг' хэмээн судалгааныхаа талаар танилцуулсан байна. 


  1. 43.242.242.* хэ хэ 2016-05-16 14:05
    нэг хундага уугаад л больж сурья даа