Нийгэм

Жүжигчин Б.Амарсайханд ирсэн иргэний гомдлыг хэрэгсэхгүй гэж үзжээ

А.Сэвжид
2016-05-05 03:05

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг талаар болон жүжигчин Б.Амарсайханаас ямар шалтгаанаар цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, 1997 онд төрсөн Т гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдийн систем, програм ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч нийт 24783 иргэн, албан хаагч, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг хуулбарлан авсан болохын илрүүлжээ. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг вирус хийсэн хэргийг шалгаж байна. Одоогоор хохирлыг хэмжээг тогтоож гаргаагүй байгаа аж.

Түүнчлэн 1985 онд төрсөн Х гэгч нь гадаадын иргэдийн виза картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийж, бусдад онц их хэмжэний хохирол учруулжээ. Түүний гэрт нэгжлэг хийж виза картын бэлдэц, виза картад электрон мэдээлэл байршуулах зориуулалт бүхий төхөөрөмж зэргийг хураан авч мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Тийм учраас иргэд цахим орчинд нэр нь үл мэдэгдэх мэйлийг нээж үзэхгүй байх, нэр хаяг нь тодорхой бус постуудад нэвтрэхгүй байхыг анхаарууллаа. Мөн банкуудад хандан иргэдийн ашиглаж буй туузан хэлбэрийн картыг хуулбарлан үйлдвэрлэх, мэдээллийг нь авах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй учраас чиптэй болгож нууцлалыг аюулгүй байдлыг хангахыг ЦЕГ-ын  анхаарууллаа.

Түүнчлэн жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчэх вэ” нэртэй бичлэгтэй холбоотойгоор иргэн Н.Батбаяраас Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу 2016 оны 5 сарын 4-ны өдөр жүжигчнээс тайлбар авчээ. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль 172-р зүйлийг удирдлага болгон, мөн хуулийн 24.1 хэсэгт зааснаар тухайн өргөдөл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах саналыг харьяа прокурорын газарт шилжүүллээ гэж ЦЕГ-аас мэдээллээ.