Нийгэм

Фэйсбүүк трэнд: Танай гэрт сайн муу нь хамаагүй, хэрэглэхгүй ТЭРГЭНЦЭР байвал өгч туслаач

Bolor Rose
2016-05-02 02:23

Эмээгээ урт наслуулахыг хүссэн нэгэн хүү ТЭРГЭНЦЭР байвал өгч тус болооч хэмээн өөрийн фэйсбүүктээ бичсэн нь 3157 удаа шейр хийгдэж фэйсбүүкт трэнд болжээ.

Сайн байна уу ФЕЙСБҮҮК-ийн эрхмүүдээ! 

Намайг Энхсайхан гэдэг. 21 настай залуу байна. Миний эмээг Цэрмаа гэдэг 80 настай хоёр жилийн өмнөөс бие нь өвдөж хэвтэрт орж эрс муудсан нэг нүдгүй хүн байдгийнмаа. Би эмээгийнхээ ганц хайртай зээ хүү нь юмаа. Эмнэлэг, гадуу, дотуур явахаар болвол би л авч, өргөж явдаг. Надаас өөр хүнээр өргүүлж чаддаггүй юм аа, эмээ минь хүнд болохоор хол газар энэ тэр лүү оръё гэхээр бие нь өвдөж бас би их ядрах юм аа, Тиймээс та бүхнээс гуйх нэг юмтай.  Танай гэрт сайн муу нь хамаагүй, хэрэглэхгүй #ТЭРГЭНЦЭР байвал надад өгч туслаач. Би дулаан орж байгаа болохоор өдөр болгон эмээгээ салхинд авч гарахыг хүсдэг юм аа, #НАДАД биш эмээд минь буян болооч

#Эмээгээ урт наслуулахыг хүссэн хүүгийн мөрөөдлийг дэмжин эндээс #ШЕЙР хийж олон хүнд тараагаарай...