Нийгэм

З.Энхболд 'Ирэх дөрвөн жилд уул уурхайн экспортоо хоёр дахин нэмэгдүүлнэ'

Bolor Rose
2016-04-29 03:41

Ардчилсан нам  2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Ардчилсан намын дарга З.Энхболд "Хуулийн дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.Монгол хүн-2020 хөтөлбөр 100 хувь биелүүлэх боломж байсангүй. Биелэлтийн хувийг гаргаж байгаа. 100 хувь биелсэн зүйл байхад 50, 60 хувьтай эсвэл огт биелээгүй зүйл ч бий. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлүүд биелэлээ олж чадаагүй. Бидний Засаг авах үед уул уурхайн бүтээгдэхүүний уналттай холбоотой хэцүү хүнд үе тулгарсан.

Гэсэн хэдий ч хямралын энэ үед бид иргэдээ тогтмол орлоготой, ажлын байрыг нь хадгалж үлдэж чадсан. Ирэх дөрвөн жил баялаг бүтээгчдийг дэмжиж уул уурхайн экспортоо хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ дөрвөн жилд эдийн засгийн дэд бүцийн суурийг тавьж чадсан. Ардчилсан нам ирэх сонгуульд олонхийн саналыг авахыг хүсч байна" гэв.

 

 

 

  1. 80.98.245.* zochin 2016-04-30 00:46
    Ongorson 4 jiliig harj bhd yun export nemegdeh, exportloh zuilgui bolj duusah n. Cham shig umnud tord ahij bti garasai