Нийгэм

Зам даваа хаагдаж болзошгүй

А.Сэвжид
2016-05-10 01:34

Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар, 13-нд хойд болон баруун зүгийн нутгаар, 14-нд зам дагуу ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхины хурд 18-20 метр секунд хүрч хүчтэй салхи шуурахыг анхаарууллаа.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам даваа хаагдаж болзошгүй төлөвтэй байгааг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Мөн Өмнөговь, Дундговийн нутаг, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.    

Тавдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно.

Салхи 11,13-нд ихэнх нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар,14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

11-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст сэрүүсхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 12-нд ихэнх нутгаар, 14-нд баруун зүгийн нутгаар дулаахан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.