Засгийн газар

Наадмын тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй

А.Сэвжид
2016-07-04 01:52

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадам болоход долоон өдөр үлдээд байна.

Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбарыг  долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхлэх бөгөөд тасалбарын үнэ сүүдрэвчтэй болон задгай суудлаас шалтгаалан  16-24 мянган төгрөг байх юм.

Харин наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллаж байгаа билээ. Наадмын нээлт долоодугаар сарын 11-нд буюу даваа гарагт тохиож байгаа тул хуулийн дагуу ажлын тав хоног амраад долдугаар сарын 18-нд ажиллахаар болж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад энэ жилийн наадмын төсөв 2.9 тэрбум төгрөгөөр батлагдсан юм.