Нийгэм

Олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг түр хориглолоо

А.Сэвжид
2016-07-01 01:04

Нийслэлийн Засаг даргын А/531 дүгээр захирамжийн дагуу Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг 07 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор  2016 оны 07 дугаар сарын 01-17-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

Хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч нийгмийн хэв журмыг сахиулах, гадаад улсын зочин төлөөлөгчид, наадамчин, иргэд олон нийтийн  аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан бэлтгэл ажлыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн камерын хяналтын ашиглалтыг сайжруулан ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.