Улсын их хурал

Баянголын шинэ салхи, шинэ өнгө төрхүүд

trends.mn
2016-06-21 07:17

УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас Агваанлувсангийн Ундраа, Жамбалын Ганбаатар,  Данзангийн Лүндээжанцан, Лувсанцэрэнгийн Амгалан нар нэр дэвшиж байгаа.  Улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам Баянгол дүүрэгт туршлагатай, тууштай улстөрч Д.Лүндээжанцан, дэлхийн дайдад үнэлэгдсэн судлаач А.Ундраа, шижигнэсэн бизнесмэн "Оргил"-ын гэж олноо танигдсан Ж.Ганбаатар, нэгэнтээ дүүргээ удирдаж явсан Л.Амгалан нарыг илгээж байгаа билээ. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийн уулзалт амжилттай болж байна.  Уулзалтаас харахад иргэд ч Баянгол дүүрэгт шинэ өнгө төрх, шинэ салхи, шинэ хүлээлттэй байгаа нь илт.  МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлсэн сонгогч цөөнгүй  таарч байв.

  

 

 Доктор А.Ундраад  амжилт хүсч, дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын сонгуулийн 67-р  тойрог Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 20 дугаар хороонд нэр дэвшигч А.Ундраа өнгөрсөн өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг муудсан нь иргэдийн амьдрал хүндээр нөлөөлжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа эргэлт багасч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг уулзалтын үеэр иргэд учирлаж байлаа.Түүнчлэн ахмадууд, оюутнууд эмэгтэйчүүдэд хандсан ямар бодлого хэрэгжүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт орсныг тодруулах хүн олон байв. Доктор  А.Ундраа " Монгол Ардын нам нийгмийн амьдралын салаа мөчир болгонд сэргэлт авчрах цогц хөтөлбөрийг судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргасан" гэж тайлбарлаж байв. Жишээ нь, ахмадуудад зориулж Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах хуулийг батлан хэрэгжүүлэх, Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгохоор мөрийн хөтөлбөрт заажээ. Түүнчлэн тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зөрүүг багасгах заалт ч багтсан байгаа юм. МАН-ыг амьдралд ойр хөрсөнд буусан мөрийн хөтөлбөр боловсруулжээ хэмээн иргэд ам сайтай байсан юм. Уулзалтын үеэр сонгогчид нэр дэвшигч А.Ундраад амжилт хүсч,  мэдлэг боловсролтой эмэгтэйг дэмжихээ илэрхийлж байв. Тэр дундаа бодлогын судалгааны чиглэлээр ажиллаж, аливааг сэтгэлийн хөөрлөөр биш нарийн судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, гаргадаг шинжлэх ухааны салбарын төлөөлөл Монголын төрд ус агаар мэт хэрэгтэй байна гэж хэлэх иргэд цөөнгүй байв.

 

Ж.Ганбаатар тойргийн иргэдтэйгээ уулзлаа

УИХ-ын сонгуулийн 68-р тойрог Баянгол дүүргийн 5,6,7,9,21 дүгээр хороонд нэр дэвшигч Ж.Ганбаатар тойргийн иргэд, сонгогчтойгоо уулзлаа.  Иргэдийн зүгээс тойрогтоо тулгамдаж, байгаа асуудлыг нэр дэвшигчиддээ ний нуугүй хэлж байв. Иргэдийн зүгээс нэр дэвшигч Ж.Ганбаатарыг халуун дотноор хүлээн авч байсан юм. Сонгогчдын итгэлийг сэтгэл, зүтгэлээр хариулна гэдгээ  тэрбээр уулзалтын үеэр хэлж байсан юм.  "МАН жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд ямар бодлого баримтлах вэ", "Ажлын байрыг нэмэгдүүлэх үү" , "Яаж бизнесээ амжилттай авч явах вэ" гэхмэтчилэн асуултууд ар араасаа хөвөрч байв.

МАН-ын мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн татвар бий болгохгүй гэдгээ хэлж буй. 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн  орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого баримтлах юм. Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж,  хүчинтэй байх хугацааг уртасгаж, давхардсан хяналт, шалгалт хүнд суртлыг арилгах заалтууд иргэдэд ихээхэн таалагдаж байлаа.

Л.Амгалан тойрогтоо ажиллалаа

УИХ-ын сонгуулийн 69-р тойрог Баянгол дүүргийн 8,10, 12,13,14, 22 дугаар хороонд нэр дэвшигч Л.Амгалан тойргийн иргэдтэйгээ уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Түүний хувьд 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч,  2008-2012 онд нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээрээ онцлогтой.

Өөрөөр хэлбэл, энэ дүүргийн амжилт, ололт алдаа, дутагдлыг сайн мэддэг гэсэн үг.  Сонгогчид нэр дэвшигчээс МАН-ын мөрийн хөтөлбөрт оюутан залуусыг дэмжих ямар заалт орсныг лавлаж байв. Монгол Ардын нам ялалт байгуулвал оюутны зээлийн сан бий болгож, ажилд орсныхоо дараа төлбөрөө төлдөг жишгийг тогтоох юм. Түүнчлэн оюутнуудыг ажлын байраар хангасан, дадлага хийлгэсэн аж ахуйн нэгжийг татвараар дэмжих бодлого баримтлахаар заасан байгаа юм.

Д.Лүндээжанцан: МАН хүн төвтэй бодлого боловсруулсан

УИХ-ын сонгуулийн 70-р тойрогт Баянгол дүүргийн 11,15,16,17,18,19,23 дугаар хороонд нэр дэвшигч Л.Лүндээжанцан өнгөрсөн өдрүүдэд тойргийн сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.  Нэр дэвшигч Д.Лүндээжанцан МАН-ын мөрийн хөтөлбөрийг "хүн төвтэй" хэмээн цөөн үгээр тодорхойлов. Сонгогчдын хувьд Ардчилсан Үндсэн хуулийг  батлалцахад гар бие оролцож явсан туршлагатай хуульч, улстөрч Д.Лүндээжанцанг дэмжиж буйгаа илэрхийлж байв.  Түүгээр ч зогсохгүй "Энд уулзалт хийж байхаар явж ажлаа хий. Бүгд чамайг дэмжинэ" гэж дүүрэгтээ хийсэн уулзалтын үеэр загнах настнууд ч байсан юм. Залуучууд ч түүнийг дэмжиж байна. Тодруулбал, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т.Санчир " Би Д.Лүндээжанцан гуайг ноён нуруутай, тулхтай улстөрч гэж боддог" хэмээн дүгнэсэн юм. Түүний тойрогтоо хийх уулзалт үргэлжилсээр байна.

Ц.Тунгаа

 


  1. 203.91.117.* irgen 2016-06-21 16:56
    iim medleg bolowsroltoi huniig l gargah heregtei shdee
  2. 203.91.117.* bayaraa 2016-06-21 16:55
    Ehnii jil ch yahav ungursun 3 jil umhii salhiar amisgallaa odoo ashgui shine salhi uleeh ni dee
  3. 203.91.117.* zochin 2016-06-21 16:54
    А.Ундраа дэмжиж байна багаар нь сонгое манай төрд эд нар шиг чадварлаг туршлагатай боловсон хүчин хэрэгтэй
  4. 203.91.117.* zochin 2016-06-21 16:54
    undaraa egchiigee demjnee amjilt husii bas bagaar demjine mundag humuus shuu amjilt
  5. 203.91.117.* ээгий 2016-06-21 16:54
    хооо манай дүүрэгт юм байна дэмжнээ амжилт залууса