Уул уурхай

Нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурсан ч бусад түүхий эдийн экспорт өсжээ

О.Намуун
2015-08-19 08:01

Монголын банкны холбооноос энэ оны 8-р сарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайланг танилцуулсан билээ. Өмнө бид гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар түвшинд байгааг энд мэдээлсэн. Харин энэ удаад тус тайланд багтсан түүхий эдийн экспортын нөхцөл байдлыг толилуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш 2011 оноос хойш дунджаар 40 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнээс шалтгаалан манай улсын түүхий эдийн экспортын хэмжээ огцом буураагүй ч орлогын хэмжээ буурсан дүнтэй гарчээ.

Түүхий эдийн үнийн график:

 

Харин эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад мөн бууралттай гарчээ. Экспортын бүтээгдэхүүний үнийн дүнгийн бууралтаас болж экспортын орлого мөн буурсан дүнтэй байна. Доорх хүснэгтээс харахад нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурсан ч бусад түүхий эдийн экспорт өссөн байгаа юм.

Түүхий эдийн экспортын тоо хэмжээ:

 

 Эх сурвалж: Монголын банкнуудын холбоо, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 8-р сарын мэдээ