Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа дараах хэлэлцээрт гарын үсэг зурна

Bolor Rose
2015-11-09 02:26

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт БНХАУ-д Төрийн айлчлал хийж байгаа билээ. 

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагааны дараах хэлэлцээрүүдэд  гарын үсэг зурна. 

-БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурна 

Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Бээжин хотод болсон уулзалтаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт Банк хооронд зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон. Ингэхдээ эрчим хүч болон бусад шаардлагад нийцсэн салбарт санхүүжилтийг олгохоор тогтжээ. Хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна. Зээлийн нөхцөлийн хувьд жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Зээлийг авснаар ямар ажил хийхээр төлөвлөсөн төслийг http://news.trends.mn/n/54029 уншина уу. 

- "Шинэ торгоны зам", "Талын зам" төслийн хэрэгжилтэд санал солилцож санамж бичигт гарын үсэг зурна 

- БНХАУ-ын талаас дэвшүүлж байгаа “Шинэ торгоны зам” төсөл буюу Ази европыг холбосон том төсөлд хоёр орон хамтран оролцож хүмүүнлэгийн болон, худалдаа эдийн засгийн чиглэлд хамтран ажиллаж, эдийн засгийн коридор байгуулах, “Талын зам” төслийг хэрэгжүүлэх дээр юу хийж болох вэ гэдэг санал солилцож гарын үсэг зурна. Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны стратеги төлөвлөгөөнд 2030 он гэхэд бараа эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд  өнгөрсөн сард зохион байгуулсан Монгол-Хятадын экспо үзэсгэлэнг хоёр жил тутамд зохион байгуулахаар санамж бичигт тусгасан байна.  

 

 


  1. 91.243.98.* Зочин 2015-11-09 13:00
    hujaa ruu guideltei bolson ymuu haashaa ym bais hiigeed l hujaa yvdag bolj hog chn.. 100 jiliin omno elbegeegiin elents hulants hujaagaas orj irsen bh oo tgd mongold saihan amidarch bgaam bna