Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг 10 сая төгрөгөөр шагнана
Машинаа гаражид тавихаар гэрээсээ гараад амиа алдсан 27 настай ирвэс хамгаалагч залуугийн хэрэг олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Тиймээс түүний хэргийг илрүүлэхэд олон нийт ихээхэн анхаарал хандуулж вэб сайт хүртэл нээгээд байгаа.
Энэ удаад ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг 10 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тодруулбал, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудаснаа ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулна гээд ажил мэргэжилдээ дуртай, эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг бид хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай. Хэрэгтэнг олох ёстой! Тиймээс энэ мэдээллийг цааш түгээнэ үү
хэмээн олон нийтэд уриалсан байна.