Хууль
Жолоочийн зөрчлийн оноог ирэх сарын 1-ээс тооцож эхэлнэ
2016-01-06 06:53
Өнөөдөр Замын цагдаагийн газраас жолоочийн зөрчлийн оноог хасах тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зөрчил гаргасан жолооч нараас оноо хасах журмын талаар Хөдөлгөөнт зураг : Жолооч таны зөрчлийн оноо ямар тохиолдолд хасагдах вэ ? хэсэгт мэдээлсэн.
Замын цагдаагийн газрын мэдээлж буйгаар жолоочоос зөрчлийн оноо хасах энэхүү журам ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ажээ. Ингэхдээ тухайн жолоочийн өнгөрсөн оны 9-р сарын 1-ээс хойш гаргасан зөрчлийн оноог нөхөж хасахгүй
юм байна.