Нийгэм

#MADEINMONGOLIA: Монгол инженерүүд эрчим хүчийг өсгөж утаа арилгах төхөөрөмж зохион бүтээснээ зарлалаа

Bolor Rose
2016-02-29 06:42

 

*********************************************************************************

Доорх мэдээтэй холбоотой ЗАЛРУУЛГА-ыг эндээс уншина уу.

*********************************************************************************

 

Монгол инженерүүд эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмжийг зохион бүтээсэн гэж зарлалаа. Тодруулбал, “Органик энержигруппийнхэн, “Ногоон хот” ассиоцийнхантай хамтран утаатай тэмцэх, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах зорилгоор эрчим хүчийг өсгөх төхөөрөмж зохион бүтээсэн гэж тайлбар өгч байна. 

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол төхөөрөмжөөр 3 квт цахилгааныг 7 дахин өсгөж, 20 квт цахилгаан үйлдвэрлэх боломжтой аж. Ингэснээрээ зардлыг асар ихээр хэмнэж, нийслэлчүүдийн толгойн өвчин болоод буй утааны  асуудлыг шийдэх бололцоо бүрдэж байгаа гэнэ.      

Хэрвээ үнэн бол  төхөөрөмжийг хэрэглээнд нэвтэрүүлснээр Улаанбаатар хотын утааг бүрмөсөн арилгах боломжтой төдийгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны зардал ч  огцом буурах юм байна. Тухайлбал, таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарч буй бол уг төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 квт нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан аж. 

 


  1. 103.57.94.* Зочин 2016-03-28 19:42
    ЗӨВ ШҮҮ
  2. 68.108.30.* Tuntger 2016-03-01 13:16
    Сонсход сайхан мэдээ гэвч хоосоноос енерге гаргах байгаа мэт бичсэн байна ийм ойлголт байж болохгуй
  3. 203.194.114.* sdfgsdgdsgh 2016-03-01 08:53
    setguulch ni buruu oilgood ym bichsiimuu esvel energy hadgaldah huuliig zorchood bna uu
  4. 202.9.41.* Иргэн 2016-03-01 08:47
    Утаанаас мөнгө цохидог гаруудад муу мэдээ байна даа.
  5. 122.201.22.* Зочин 2016-02-29 23:44
    manai zaluus iim chadvarlag shuu.Baharhaj bn.