Нийгэм

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

А.Сэвжид
2016-06-08 01:25

Малчид, иргэдийн анхааралд: Зургаадугаар сарын 9-11-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, сэрүүснэ. 

2016 оны 06 дугаар сарын 07-ны 21:00 цагаас 06 дугаар сарын 08-ны 21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор  22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 14-19 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус , өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 09-НӨӨС 06 ДУГААР САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:  

Зургаадугаар сарын 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11,12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.