Нийгэм

ОУ-ын мэргэшлийн гэрчилгээ олгох ISO9001:2015 LEAD AUDITOR сургалт зохион байгуулна

Bolor Rose
2016-05-24 05:46

ОУ-ын мэргэшлийн гэрчилгээ олгох ISO9001:2015 Lead auditor сургалтыг Монголд анх удаа зохион байгуулах  гэж байгаа Observe consulting-ийн захирал Д.Отгонбаттай ярилцлаа. 

Тэр бүр сонсогддоггүй шинэ сургалтын хөтөлбөр эхэлж байгаа тухай яриагаа эхэлье

–PECB-ийн албан ёсны гэрчилгээ олгох ISO9001:2015 Lead auditor сургалтыг Монголд анх удаа явуулахаар бүх зохих зөвшөөрлийг авч, Монгол сургагч нараас бэлтгээд, сургалтаа 6 сард эхлэхээр ажиллаж байна. PECB-ийн шаардлагыг хангах сургалт удирдах хэмжээний сургагч багш бэлтгэгдэх нь маш их цаг хугацаа, тасралтгүй хүчин чармайлт шаардсан ажил байдаг.  Бид энэхүү суурь нөхцөл, сургалтын дэд бүтцээ хангаад байгаа тул энэ 6 сард албан ёсны олон улсын сургалтуудаа явуулахаар шамдан ажиллаж байна. 

-Олон улсын гэрчилгээ олгоно гэдэг нь  сонирхолтой байна?

– Шинээр эхэлж байгаа сургалтын маань гол онцлог энэ юм. Сургалтыг бид Монгол хэл дээр явуулах боломжтой болсон. Контент нь ч Монгол хэл руу буусан, сургагч багш нар маань бэлтгэгдсэн. Харин олон улсын гэрчилгээ гэдэг утгаараа шалгалтыг  Англи хэл дээр,  цаасан (эссе) байдлаар авна.  Шалгалтыг 70%-аас дээш амжилтаар давсан оролцогч нарт албан ёсны олон улсын гэрчилгээ олгоно. Мөн сургалтад сууснаар CPD 31 кредит (Continuing Professional Development) цуглуулах боломжтой болж байгаа. Олон улсын мэргэшлийн гэрчилгээ авсан мэргэжилтнүүд,  тасралтгүй хөгжлийн ийм оноо цуглуулж өөрсдийгөө байнга хөгжүүлж байгаа тухайгаа номлох шаардлагатай байдаг. Харин энэ оноог албан ёсоор өгдөг сургалтууд бас ховор шүү.

-PECB байгууллагын талаар товч мэдээлэл өгөөч?

 - PECB нь (Professional Evaluation and Certification Board) нь салбарын мэргэжилтнүүдийн чадавхын үнэлгээг хийж, тэдгээрийг баталгаажуулдаг олон улсын итгэмжлэгдсэн байгууллага юм. Товчхондоо ISO стандартуудыг байгууллагад хэрэгжүүлэх болон энэ талын сургалт,  аудитыг явуулах олон улсын мэргэжилтнүүдийг (expert) үнэлж, шаардлага хангасан мэргэжилтэнд мэргэжлийн баталгаажуулалт (certification) хийдэг, олгодог байгууллага юм.  ISO удирдлагын тогтолцооны стандартаар ажилладаг мэргэжилтэнг үнэлдэг, гэрчилгээжүүлдэг  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  томоохон схем буюу тогтолцооны нэг нь PECB юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pecb.org сайтаас авах боломжтой.

 -Танай байгууллага энэхүү олон улсын байгууллагын албан ёсны түнш үү? 

- Тиймээ Обзерв Консалтинг ЗҮБ нь 2013 оноос PECB-ийн Монгол дахь албан ёсны түншээр итгэмжлэгдэн ажиллаж байгаа. Энэ хугацаанд бид ISO 9001 (Чанарын удирдлагын тогтолцоо), ISO 22301 (Бизнесийн тасралтгүй байдлын удирдлагын тогтолцоо), ISO14001 (Байгаль орчны удирдлагын тогтолцоо) стандартуудаар Lead Implementer түвшний PECB-ийн албан ёсны сургалтыг Монголд хэд хэдэн удаа амжилттай явуулсан.

-PECB-н сургалтууд олон улсын стандартуудын хүрээнд явдаг уу?

Ерөнхийдөө тийм. Олон улсын Стандартчиллын байгууллагаас (ISO) гаргасан маш олон стандартууд байдаг. Монголчууд бидний хамгийн сайн мэдэх нь ISO 9001-Чанарын удирдлагын тогтолцоо, ISO14001-Байгаль орчны удирдлагын тогтолцоо, OHSAS18001-ХАБЭА удирдлагын тогтолцоо, ISO22000- Хүнсний аюулгүй байдлын, ISO27001- Мэдээллийн аюулгүй байдлын гэх мэт олон удирдлагын тогтолцооны стандартуудын хүрээнд мэргэжилтнүүд бэлтгэж, гэрчилгээ олгодог.

PECB-ээс ISO стандартуудын сургалтыг дараах 4 түвшний хүрээнд явуулж байгаа.

ISO9001 Introduction- Дээд удирдлага, менежерүүдэд зориулсан ерөнхий танилцуулгын сургалт

ISO9001 Foundation- Хэрэгжүүлэх суурь ойлголтуудыг багтаасан сургалт

ISO9001 Implementer- Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх мэргэжилтэн бэлтгэх сертификаттай сургалт

ISO9001 auditor- удирдлагын тогтолцооны дотоод аудиторуудыг бэлтгэх сертификаттай сургалт

 -Lead implementer ба Lead auditor түвшний сургалтын  гол ялгаа нь юунд байна? 

- Lead implementer түвшний сургалт нь байгууллагад удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгддэг. Харин Lead auditor түвшний сургалт нь хэрэгжүүлсэн удирдлагын тогтолцооны үр нөлөөтэй байдал, цаашдын сайжруулалтад үүрэг хүлээж байдаг дотоод аудиторуудад аудитын мэдлэг ур чадварыг олгоход түлхүү чиглэдгээрээ ялгаатай.

-Сургалтад суусан хүмүүст ямар давуу талтай вэ?

-PECB нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон схемийн нэг учраас олгогдсон гэрчилгээний хүлээн зөвшөөрөгдөх байдал далайцтай. Мөн цаашид мэргэжлээрээ өсөн дэвжих, зөвлөх үйлчилгээний болон аудитын байгууллагуудад аудитороор ажиллах зэрэг олон боломжууд гардаг. Манай байгууллагад ч Зөвлөх –өөр ажиллах боломжтой.  Өмнө хэлсэнчлэн  тасралтгүй хөгжлийн 31 оноо (CPD) авна.

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.observeconsulting.com 

Холбоо барих утас: 99100879