Улсын их хурал

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа

А.Сэвжид
2016-05-13 00:26

Тогтоолын төслийн дагуу Увс аймаг 3 мандаттай, Сүхбаатар аймаг нэг мандаттай болж байгаа юм.
Өчигдөр орой УИХ цаг сунган хуралдаж Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, батлав.

Тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байгаа юм.

Орон нутагт

Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр нэг,

Дорнод, Завхан, Өмнөговь аймаг тус бүр хоёр,

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай.

Улаанбаатар хотод

Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв,

Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв,

Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрөв,

Баянгол дүүрэг дөрөв,

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаан мандаттай байхаар болж байгаа юм.

Мөн тогтоолоор Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлтийг оруулахаар болжээ.

 

 

 


  1. 202.9.41.* Зочин 2016-05-13 11:52
    ali toirog deer fraktsiin darga said baigaa ni ih chuhal baidag, 2012 onii songuuliar sangiin said hayanhyarvaa ganhuyag nar toirog deeree belen mongo taraasan, gudamj hotolbor nereer uvs arhangai aimagt mash ih mongo hiisen, battulgiin sum hotolbor geh met. ingehleer mandatiin too bas ih chuhal saya bol zugeer luivar yavchihlaa