Засгийн газар

ТЕГ, ЦЕГ, АТГ-ын дарга нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ил захидал илгээжээ

А.Сэвжид
2016-05-12 07:48

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, ТЕГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ил захидал илгээлээ.

Тус захидалд хууль хяналтын байгууллагыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнүүд хараа хяналтдаа байлгах болсныг онцлон тэмдэглэж, “гүйцэтгэх ажиллагаа”-г хүний эрх, гишүүний бүрэн эрх нэрийн дор улстөрчдийн хяналтдаа байлгадаг явцыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн цагдаа, тагнуул, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авдаг нь гэмт үйлдлийг шуурхай таслан зогсоох, нотлох баримтыг бэхжүүлэхэд саад учруулдагийг ч тэд захидалдаа дурджээ.

Тус ил захидалд "... УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон. Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байгууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн.

Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх "гүйцэтгэх ажил" гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа. Тиймээс гүйцэтгэх ажлыг "Хүний эрхийг дээдлэх" нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна" гэдгийг онцолсон байна.

 


  1. 202.179.29.* Монгол Улсын иргэн 2016-06-25 13:11
    Гуравхан даргын аль газрын дарга вэ гэдгийг зөв хуулаад биччихээч гурвууланг нь ТЕГ-н дарга болгоод биччихээд энийгээ мэдээ гээд байгаа юм уу та нар?