Нийгэм

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ

А.Сэвжид
2016-05-12 02:48

Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарьж байна.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицер хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 гүйлс бут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарьжээ.

Мөн Баруун дөрвөн замаас Офицер хүртэл модны тоогоо гаргаж, 485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийсэн хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг албанаас мэдээллээ.