Улсын их хурал

УИХ-ын сонгуулийн 76 тойргийг хуваалаа

А.Сэвжид
2016-05-11 06:37

Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай өнөөдөр өглөө хэлэлцэх ёстой байсан ч СЕХ-ноос холбогдох асуудлыг өргөн бариагүйгээс хуралдааныг хойшлуулсан. Тэгвэл СЕХ энэ асуудлыг УИХ-д өргөн барьж  Төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Уг төсөлд "жижиг" 76 тойргийн 28-ыг хотод, 48-ыг орон нутагт хуваарилжээ. 

Нийслэлийн хэмжээнд:

Сонгинохайрхан дүүрэг - 6 мандат

Баянзүрх дүүрэг – 6 мандат

Баянгол дүүрэг - 4 мандат

Сүхбаатар дүүрэг-3 мандат

Багануур, Налайх, Багахангай дүүргүүд – 1 мандат

Чингэлтэй дүүрэг – 4 мандат

Хан-Уул дүүрэг- 4 мандат гэсэн хувилбараар хуваарилжээ.

Аймгийн хэмжээн дэх хувиарлалтыг эндээс харна уу.