Нийгэм

“Pray for Kumamoto” хандивын арга хэмжээ болно

А.Сэвжид
2016-05-04 03:35

Япон улсын Күюшү бүсэд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс үргэлжилж буй хүчтэй газар хөдлөлтүүдээс үүдэлтэй нуранги, байгалийн гамшиг удаа дараа үргэлжилж байгаатай холбогдуулан Япон улсын ард түмэнд өчүүхэн ч гэсэн туслалцаа үзүүлэх, сэтгэлийн дэм өгөх зорилгоор "Их Эрэл ТББ" болон "Хангарьд" Ротаракт клуб нэгдэн хандивын “Pray for Kumamoto” өдөрлөгийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Porsche Ulaanbaatar Үзэсгэлэнгийн Танхим-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Япон улсын Кюүшү аралд 4 дүгээр сарын 14 -28 ны өдрийн байдлаар нийт 1027 удаа газар хөдлөж тус арлын Кумамото мужид хамгийн өндөр буюу 7.3 хүртлэх баллын газар хөдлөлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ

Япон улсад жилд дунджаар 1000 гаруй газар хөдлөлт болдог байхад энэхүү Кюүшү аралд 14 хоногийн дотор аль хэдийн 1000 давсан газар хөдлөлт болоод байна.

Үүний уршгаар:

- Асо идэвхт галт уулын дэлбэрэлт үүсэх нөхцлийг улам идэвхижүүлэх.

- Кумамото мужын 424 хот суурин газарт олон тооны хүмүүс орон гэргүй болсны улмаас хорогдох газарт амьдарсаар байна.

- Хорогдох байранд амьдарч буй хүмүүсийн дунд гэдэсний онцгой халдварт өвчин тархаж байгаа бөгөөд шалтгаан нь цаг агаар дулаарч эхэлсэн мөн ( цахилгаангүйн улмаас) хоол хүнсийг хадгалах хэм алдагддсантай шууд холбоотой.

- Газар хөдлөлтийн сацуу 7 хоногийн турш хүчтэй бороо орсон нь аврах ажиллагааг удаашруулах шалтгаан болсон төдийгүй, улмаар хөрсний нуралтыг ихээр нэмэгдүүлж, эвдрэлд орсон ус, цахилгаан станцыг засварлахад хүндрэл үүсгэх нөхцөл болоод байна

Япон улс нь Монгол улсад буцалтгүй тусламж үзүүлдэг тэргүүлэх орон гэдгийг бид бүхэн сайн мэднэ.

Жишээ болгон цөөн хэдийг дурдвал:

- 2011 онд Улаанбаатар хотын усны хангалтыг сайжруулах төсөл 3,305 сая иэн

- 2009 онд Ерөнхий Боловсролын Сургуулиудын өргөтгөл 3,262 сая иэн

- 2009 онд Улаанбаатар хотын гүүр барих барилгын ажлын төсөл 3,658 сая иэн

- 2015 онд Япон Монгол анагаах эмнэлэгийн барилгын ажлын төсөл 7,985 сая иэн ... гэх мэт болно.

Харин манай улс 2011 оны газар хөдлөлтөнд Засгийн газраас нэг сая ам.доллар, 2500 ширхэг дулаан хөнжил, 67,000 хүн хандивын аянд нэгдэх зэргээр туслалцаа үзүүлж байжээ. Мөн энэ удаа манай улсын засгийн 50 мянган ам доллар хандивлахаар болсон байна

Хангарьд Ротаракт Клуб болон Их Эрэл ТББ өөрсдийн нийгэмд үйлчлэх төслийн хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд таны хандивласан хандив бүхэн Япон Улсын Элчин Сайдын Яаманд шууд хүргэгдэх ба тэрхүү хандив Кумамото мужын бүтээн байгуулалтанд оролцох үнэтэй хувь нэмэр болж манай 2 улсын цаашдын харилцаа болон бүтээн байгуулалтын үргэлжлэл байх болно.

ХҮНДЭТГЭСЭН: “ИХ ЭРЭЛ” ТББ-ЫН  ТЭРГҮҮН  Х.ЭНЭРЭЛБАЯР