Нийгэм

'ЭМЯ-ы аппарат ирэхгүй, иргэний аппаратад лиценз нь гарахгүй'

А.Сэвжид
2016-05-04 02:53

Улаанбурхан өвчний эсрэг монголчууд өөрсдөө маш олон хандивын аяныг өрнүүлж, үүнд нь гадаадад амьдардаг монголчууд идэвхтэй сайн дураараа оролцож байгаа билээ. Үүний нэг нь Австрийн монголчуудаас ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан 12 ширхэг утлагын аппаратыг явуулсан хэдий ч Буян-Ухаа дах гааль дээр арав хоног гацаад байгаа аж. Учрыг лавлатал гаалийн ажилтны тайлбараар эдгээр аппаратуудыг оруулж ирэхийн тулд лиценз авах шаардлагатай бөгөөд ЭМС-ын яам нь хувь хүнд лиценз өгдөггүй зохицуулалттай юм. Уг нь хандивласан аппаратын гаалийн татварыг нь төлсөн ч ийнхүү олон хоног гацаад байгаа аж. Хэрвээ эдгээр утлагыг аппарат хэрэгтэй газраа гацсан өдрүүдийнхээ тоог гүйцээсэн бол олон хүүхдийн амийг аврах боломжтой байсан гэдгийг Jargaltsengel Erkhembayar өөрийн цахим хуудаснаа постолсон байна.