Засгийн газар

'Оюунбаатар сайдтан ингэж худлаа туухаасаа ичээсэй'

А.Сэвжид
2016-05-04 02:16

Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн” хэмээн мэдээлжээ. Харин сүүлийн үед Улаанбурхан өвчний эсрэг маш олон хандивын үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулж буй иргэн Г.Ганбат өөрийн фейсбүүк хуудаснаа дараах постыг оруулжээ.