Нийгэм

С.Боргил: Манай нам сонгуульд бие даан оролцоно

А.Сэвжид
2016-05-02 03:31

Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хурлын үеэр ХҮН-ын дарга С.Боргил: Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай намыг АН-тай эвсэж, дэмжиж сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл тархлаа. Энэ мэдээллийг ташаа гэдгийг хэлэхээр өнөөдрийн хурлыг хийж байна. Хөдөлмөрийн Үндэсний намаас СЕХ-нд 4 сарын 30-нд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцоно гэсэн хүсэлт болон Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрөө албан ёсоор гардуулсан. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний нам 2016 оны сонгуульд бие даан оролцоно. АН-ыг дэмжинэ гэсэн мэдээлэл бол ташаа зүйл. Өнөөдрийн байдлаар бид сонгуулийн ажлаа намын гишүүдийн дунд анхан болон дунд шатны бүтэц дээр эхлүүлээд байна. Ер нь сонгуулийн хугацаанд заасны дагуу мөрийн хөтөлбөрөө албан ёсоор танилцуулна. Гэхдээ манай намыг сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл үүсч магадгүй байгаа учраас 20 гаруй гишүүн маань бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн. Миний бие ч гэсэн бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн" гэв.

Намын дотоод асуудлын талаар

"Манай намыг тарж бутарлаа гэхээс илүүтэй улстөрийн намын төлөвшилтийн үйл явц л болж байна. Өнөөдөр 25 жил болчихсон улстөрийн намуудын төлөвшил ямар байгаа билээ. Та нар мэдэж байгаа. Харин манай нам бол улстөрийн орчинд цоо шинэ. Өмнө нь хуульчлагдсан засаглалд орж байгаагүй хүмүүсээс бүрдсэн нам. Тийм учраас бид төлөвших процессоо олон нийтээс нуугаагүй. С.Ганбаатар гишүүний хувьд ХҮН-д гишүүнчлэлтэй хэвээр байгаа" гэж хэллээ.