Улсын их хурал

Л.Эрдэнэчимэг гишүүний 50 саяар үнэлсэн 26 секундын бичлэг олон нийтэд ил боллоо

А.Сэвжид
2016-06-14 03:24

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд ажлын өрөөндөө согтууруулах ундаа уучхаад тамхи татаж буй бичлэгийг Ийгл телевизийн сэтгүүлч н.Алтаншагай, Хуульч н.Бат-Ялалт нар олон нийтэд ил болголоо.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүчл Н.Алтаншагай

“Энэ асуудал бол сонгуультай холбоогүй.  Юу гэвэл зургаан сарын эхээр нэргүй дугтуй ирсэн. Үүнийг Иргэний мэдээ нэвтрүүлэгтээ ашиглаарай, энэ хүнийг оролцуулаарай гэсэн бичигтэй улаан флаш ирсэн. Флашан дотор 26 секундынн бичлэг байсан. Бичлэгэнд юу гарсан гэхээр Л.Эрдэнэчимэг гишүүн Төрийн ордонд архи уучихсан,  тамхи татчихсан. Ёс бус үг хэллэг хэрэглээд, тамхины тухай хууль чинь шоу ш дээ гэх харилцан яриаг эсрэг талынхаа хүмүүстэй ярьж байгаа бичлэг. Тэгээд иргэний мэдээ нэвтрүүлэгт оролцуулна гэсэн чинь надад цаг  хугацааны хувьд  боломжгүй, би өөрөө нэр дэвшигч учраас. Тэгээд би хууль Бат-Ялалт найзтайгаа ярилцаад  яах уу гэсэн. Тэгсэн Бат-Ялалт Эрдэнэчимэг гишүүнтэй холбоо бариад ийм бичлэг байна яах уу гэсэн. Дансаа өгчих гээд насан туршийн зээл гэсэн нэрээр 50  сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 26 секундийн бичлэгийг 50 сая  төгрөгөөр худалдаж авч байгаа юм.  Бид хоёрын хувьд энэ мөнгийг ч гэсэн гишүүнд аваачиж өгнө” гэв

Хуульч Н.Бат-Ялалт “50 сая төгрөг гэдэг бол төрийн албан үнэнч шударгаар хөдөлмөрлөөд олох юм бол маш их мөнгө. Энэ бол ичгүүртэй үйл явдал. Үүнийг шууд цацчих гэсэн чинь хаалтын гэрээ гэдэг нь байдаг учраас шууд өөртэй нь холбогдоод бичлэгээ үзүүлсэн чинь Ямар үнэтэй вэ, дансаа өгчих гэсэн. Тэгсэн өчигдөр өглөө миний дансаар тавин сая төгрөг орж ирсэн. Тэгсэн мөртлөө зээл гэсэн утгай орж ирсэн. Би энэ чинь зээл юм уу гээд хариу бичсэн чинь насан туршийн зээл гэсэн хариу ирсэн. Би энэ хүнд насан туршдаа өртэй амьдрах юм байна л даа. Үүнээс болж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас утастаад Г.Уянга гишүүний алдагдсан утсан дээрх бичлэг танд очсон байна гэсэн. Би ямар бичлэг гээд асуусан чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд би Г.Уянга гишүүн рүү утастаж асуусан “Энэ юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь харин тиймээ Л.Эрдэнэчимэг гишүүн над руу ууртай утастаад чиний утсан дээрээ бичсэн бичлэг чинь  Н.Бат-Ялалтын гарт очсон байна гээд” уурласан гэж хэлсэн Одоо  Цагдаагийн байгууллага надаас мэдүүлэг авна гэсэн” гэж хэллээ” гэж хэллээ.

 

 

 


  1. 202.55.180.* Зочин 2016-06-15 14:23
    Шударга өрсөлдөөнийг дэмжиж байна. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалцгаая. Хүн бүрт л уйлах, хашгирах, найзуудтайгаа дэггүйтэх хэрэгцээ байдаг. Дандаа л гэгээрсэн хүн шиг амьдрана гэж юу байхавдээ. Түүнийг нь хар PR болгон ашигладаг өрсөлдөгч тойргийн эрчүүд л жинхэнэ арчаагүй юм. Рейтинг багатай явж байгаа ганц, хоёр эрчүүдээ ил гаргасан байгаа болохоос цаана нь тойргийн өрсөлдөгч бүх эрчүүд байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Монголчууд нэгийг бодож, хоёрыг тунгаадаг ухаантай болохоор жудаггүй эрчүүдийг сонгох уу, шударгаар хийсэн ажлаараа өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдээ сонгох уу гэдгээ хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ гэж бүрэн итгэж байна.
  2. 202.55.180.* Зочин 2016-06-15 14:23
    Шударга өрсөлдөөнийг дэмжиж байна. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалцгаая. Хүн бүрт л уйлах, хашгирах, найзуудтайгаа дэггүйтэх хэрэгцээ байдаг. Дандаа л гэгээрсэн хүн шиг амьдрана гэж юу байхавдээ. Түүнийг нь хар PR болгон ашигладаг өрсөлдөгч тойргийн эрчүүд л жинхэнэ арчаагүй юм. Рейтинг багатай явж байгаа ганц, хоёр эрчүүдээ ил гаргасан байгаа болохоос цаана нь тойргийн өрсөлдөгч бүх эрчүүд байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Монголчууд нэгийг бодож, хоёрыг тунгаадаг ухаантай болохоор жудаггүй эрчүүдийг сонгох уу, шударгаар хийсэн ажлаараа өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдээ сонгох уу гэдгээ хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ гэж бүрэн итгэж байна.
  3. 202.70.46.* хайран төр минь 2016-06-15 02:29
    Daanch yav daa. Huuli sanaachlagch gedeg humuus maani iim humuus baidag yum uu. Bid hend itgeh bolj bnaa. Ta emegtei hun.toriin tushee hun . Arai bishee. Ta emegtei toriin tusheeddee ih ,... bolloo doo. Gehdee ardchilsan namd huuli uilchleh ch bish dee. Shuuh.tsagdaagiin darga nar ni ardchilsan nam yum chini hamgaalaad l garna biz dee.
  4. 193.154.231.* zochin 2016-06-14 21:31
    ter ih mongiig ydarsan ard tumendee zoriulaa z dee hen durtai hi ingej mongo ogz boldog um bol yagaad ard tumen zini yduuraad bna mongol oron ju bolood bna ee burhan mini
  5. 193.154.231.* zochin 2016-06-14 21:24
    iim arhi uusan HUN tord garahad aimaar l haragdaj bna daa ee medehgui BURHAN mini
  6. 103.242.47.* Zochin 2016-06-14 15:19
    Ene metiin uls turchid arai dendej bnaa. Zuv hunee l songooroi doo
  7. 103.229.120.* Зочин 2016-06-14 13:14
    Archaagui ym toriin hvn ooroo huuliig ni batalchihaad ooroo zorchood suuj bdag arai ichwegder zuil bishvv