Нийгэм

“Сүү” ХК-ийн арилжааг түр зогсоолоо

А.Сэвжид
2016-06-14 01:05

Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагчийн 6 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот албан шаардлагыг үндэслэн “СҮҮ” ХК-ийн хувьцааны арилжааг түр зогсоолоо.

Албан шаардлагад "СҮҮ" ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 344,000 ширхэг хувьцааг 1,000 хувааж нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 344,000,000 /Гурван зуун дөчин дөрвөн сая/ ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, арилжааг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зогсоож, хувьцааг хуваахтай холбоотой ажиллагааг ажлын 5 өдөрт багтааж гүйцэтгэхийг үүрэг болгосон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ