Нийгэм

Хувьцаа худалдах хүсэлт гаргахад ямар ШААРДЛАГУУДЫГ хангасан байх вэ?

Bolor Rose
2016-06-13 01:22

'Эрдэнэс Тавантолгой'-н 322 ширхэг хувьцааг засгийн газар худалдаж авах хүсэлтийг өнөөдрөөс арилжааны банкуудад гаргаж эхэлнэ. Өмнө нь 322 ширхэг хувьцаагаа хэзээнээс хэрхэн худалдаалах талаар мэдээлэл хүргэсэн. Одоо харин танд 322 ширхэг хувьцаагаа худалдах хүсэлт гаргахад ямар шаардлагыг хангасан байх ёстой, хүсэлт гаргах үед иргэний бүртгэл мэдээллийн ямар нэг зөрүүтэй, хувьцаа үүсэх эрх үүсээгүй байгаа тохиолдолд хаана хандах ёстойг дор нэгтгэн хүргэлээ. 

Ямар ШААРДЛАГУУДЫГ хангасан байх вэ?

Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх

Эрдэнэс таван толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх

Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх

Брокер, дилерийн компанид данстай байх шаардлагагүй.

Хүний хөгжил сангаас урьд нь 1.0 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахгүй.

Дээрх шаадлагыг хангаж байгаа бол өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт очоод:

 Хувьцаагаа худалдах өргөдлөө бөглөсөн байна. 3 хувь үйлдэнэ. Өргөдлийн маягтыг: https://www.schcd.mn/wp-content/uploads/2016/06/mayagt1.pdf

 Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана.

 3 хувь үйлдсэн өргөдлөө банканд өгнө.

АНХААРУУЛГА: Маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учраас цаг хожихын тулд өөрөө өргөдлөө 3 хувь хэвлэж гаргаад бөглөн банкинд өгнө үү.

ХААНААС мэдээлэл авах вэ?

Арилжааны банкууд таны цахим үнэмлэхийг үндэслэн хувьцаа худалдах эрх үүссэн эсэх, иргэний бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсэхийг шалгаж аливаа зөрчилгүй тохиолдолд бүртгэл хийх болно.

Хэрэв таны иргэний бүртгэл зөрүүтэй тохиолдолд та өөрийн харъяа Улсын бүртгэлийн газарт очиж мэдээллээ засуулсны дараа банкинд хандан бүртгэл хийлгүүлнэ.

Хэрэв танд хувьцаа худалдах эрх үүсээгүй бол харъяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандан асуудлыг тодруулах шаардлагатай. 

Та эзэмшиж буй хувьцааны тоогоо ингэж шалгаарай